EXO хамтлагийн гишүүд хэрхэн SM энтертайнментэд нэгдэж, дэбьют хийсэн бэ?

2011 оны 1 сард SM-ийн захирал И Сүман шинэ эрэгтэй хамтлаг дэбьют хийлгэнэ гэдгээ зарлаж байлаа. Үүнээс нэг жилийн дараа EXO хамтлаг дэбьют хийж байсан юм.

1. Шиүмин

Шиүмин өөрийн сонирхлоороо дуулдаг байсан бөгөөд анх дуучин болно гэж бодож байгаагүй. Гэвч тэр сонирхогч дундаа маш сайн дуулдаг, авьяаслаг нэгэн байлаа. 2008 онд JYP-ийн шалгаруулалтанд оролцсон ч тэнцэж чадаагүй юм. 

Үүний дараа 2008 онд түүний найз ‘SM-ийн шалгаруулалтанд оръё, хамт явчих’ хэмээн санаачлахад Шиүмин ‘Би шалгаруулалтанд орох зүгээр үү тэ? Би тийм ч сайн биш ш д’ гэж хариулахад найз нь ‘SM чадвар шалгаж авдаггүй болохоор гайгүй ээ, чи яг SM-ийн стайл’ гэж хэлж байсан гэдэг.

Шиүмин уг ‘Everysing’ тэмцээнд оролцон 2-р байрыг эзэлж 1,000 доллар хожиж байсан юм. Ингээд л түүний SM-д орох зам нээгдсэн байдаг.

Тэгэхээр хэрэв тэр үед найз нь түүнийг дагуулж яваагүй сан бол өнөөдөр EXO-н том ах Шиүмин байгаа ч уу үгүй ч үү. Хувь тавилан юм даа, хувь тавилан. Тэр найзад нь талархъя.

Мөн түүнийг SM-тэй гэрээ хийхэд TVXQ маш том хүчин зүйл болж өгсөн байдаг. Шиүмин TVXQ-ийн томоохон шүтэн бишрэгч байсан тул түүнд эргэлзэх шалтгаан нэг их байгаагүй аж. 

Дэбьютээ хийхийн тулд тэр жингээ хассан. Энэ тухайдаа, ‘Бэлтгэгдэх тийм ч хэцүү байгаагүй. Гэхдээ би хоол идэх их дуртай хүн юм болохоор, жингээ хасна гэдэг өөртэйгөө хийсэн том тэмцэл болж байсан’ хэмээж байжээ. 

2. Сүху

Сүху бага сургуулиасаа эхлэн дуучин болох хүсэлтэй байв. Эцэг эх нь уг санааг нь эсэргүүцсэн тул Сүху хувьдаа ‘Коллежоо төгсчихөөд дуучин болно’ гэж бодсон гэдэг. Азаар, дунд сургуульд сурч байхдаа SM-ийн casting-т өртөж шалгаруулалтанд хүртэл орж амжсан байдаг.

Тэрээр шалгаруулалтандаа тэнцсэн тул эцэг эх нь уг агентлагт бэлтгэгдэхийг нь зөвшөөрчээ. Сүху 2005 оны сүүлээр SM-д дадлагажигчаар орсон бөгөөд Эгсугийн хамгийн удаан хугацаанд бэлтгэгдсэн гишүүн юм.

Тэр нэгэн нэвтрүүлэгт оролцож байх үедээ ‘Би SM-д орохоосоо өмнө Юн Жуншинтай (Mystic Story-н захирал) ярилцаж байсан бөгөөд тэр намайг ‘Чи хэрэв үнэхээр дуулахыг хүсдэг бол түүнийгээ хий’ гэж зөвлөсөн. Тиймдээ ч би эргэлзэлгүй шалгаруулалтанд оролцсон’ хэмээн дурдаж байлаа.

Бэлтгэгдэж байх хугацаандаа Сүху хөлөө хүнд бэртээж, эмчүүлэх шаардлагатай болоод нэг жилийн турш бүжиглэж чадаагүй. Тиймээс ‘Энэ бүхний эцэст дэбьют хийж чадахгүй байх вий дээ’ хэмээн санаа зовж байсан ч адаг сүүлд нь мундаг уран бүтээлч, EXO-н ‘ахлагч’ болсон билээ.

3. Lay

Lay бүр жаахан байхаасаа л урлагт ойр байсан нэгэн. Багаасаа л дуулж, бүжиглэж, жүжиглэдэг авьяастай хүү байлаа. Тэр багаасаа л олны анхаарлын төвд байсан учраас тэр Хятадын тэмцээнд оролцож байх үедээ SM-ийн хараанд өртөж байсан юм. 2008 онд Lay Солонгос улсад ирж, ‘дадлагажигч’-ийн хувиар бэлтгэгдэж эхэлсэн байдаг.

Мөн тэрээр дэбьют хийхээсээ өмнө буюу 2011 оны 1 сард SHINee хамтлагийн гишүүн Jonghyun-ийг орлон тайзан дээр гарч байсан юм. Тухайн үед Jonghyun шагайгаа гэмтээсэн байсан. Lay 4 жил гаруй бэлтгэгдсэн юм.

4. Бэкхён

Бэкхён бол төрөлхийн дуучин хүн. Түүнийг 4 сар бэлтгэгдсэн гэж зарим эх сурвалж үздэг ч, 7 сар бэлтгэгдсэн ч гэж цуурах нь ч бий. Түүнийг хүмүүс ‘төрөлхийн айдол, айдол болохоор төрсөн хүн’ гэцгээдэг.

Тэр багаасаа л урлагийн хүн болох сонирхолтой байсан. Сургуульд сурдаг байхдаа урлагтай холбоотой үйл ажиллагаануудад идэвхтэй оролцдог байсан. Түүний дэбьютээс өмнөх бичлэгүүдийг үзвэл ‘Бэхён бүр яалт ч үгүй төрчихсөн айдол юм’ гэж бодогдох байх.

Түүнийг SM-ийн шалгаруулалтанд орсноос хойш 6 сарын дараа 2011 онд SM Ent Бэкхёнтой холбогдон, дадлагажигч болсон байдаг юм. 
Бусад гишүүдийн түүх тун удахгүй орох болно.

Comments