Төрийн хүнд нударга попчидод хүрэх тэр өдөр....


УИХ-ын гишүүн Т.Доржханд мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Т.Доржханд "Бид намрын чуулганаар хуулийн шинэчлэлийн асуудлыг ярина. Тэр дунд банкны салбар багтсан. Хэрэв Засгийн газар, Монголбанк энэ хуулийн төслийг оруулж ирэхгүй бол бид оруулах болно. Үндэсний аудитын газрын хяналт шалгалтын дүнд өндөр эрсдэлтэй хоёр банк байгааг зарласан. Үүний дагуу Монголбанк системийн таван банк хэвийн гээд зарлачихлаа. Ийм байдлаар явж болохгүй.  Бид төсвийн тодотголыг хийх ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байсан ч зургаан сарын дараа оруулж ирлээ. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг харахад их мөлгөр байна. Эрх барьж байгаа намын мөрийн хөтөлбөрт суурилсан байх ёстойгоос гадна нийгэм эдийн засгийн үндсэн чиглэлд багтаж байх ёстой. Ядуурлыг хоёр дахин бууруулна гэсэн заалт бий. Тэгэхээр дөрвөн жилийн дараа 15 хувь болох ёстой. Гэтэл ЗГ-ын үйл ажиллагааны хөтөлбөрт тоо байхгүй, тодорхой зүйл байхгүй байна. Мөн зээлийн хүүг сарын нэг хувиас хэтрүүлэхгүй хэмээн МАН мөрийн хөтөлбөртөө тусгасан ч үндсэн чиглэлд зээлийн хүүг бууруулсан байна гэж заасан бол Засгийн газрын  үйл ажиллагааны хөтөлбөрт энэ талаар дурдаагүй байна" гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn 

Comments